Европ нүүр будалт

  • Нүүрний шингэн пудрыг маш нимгэн тавьдаг. Нүүр будалтыг илүү натурал харагдахад ашигладаг. Нүүрэндээ ямар нэгэн өөтэй бол түүнийг дарах далдлах гэж биш өөрийн байгалийн арьсны өнгийг бага зэрэг тодруулах гэж шингэн пудрыг нүүрэндээ хэрэглэдэг. Ерөнхийдөө нүүрний шингэн пудрыг сонгохдоо өөрийнхөө арьсны өнгөтэй яг адилыг сонгох нь тухайн хүний арьсыг байгалийн натурал харагдуулдаг. Харин арьсны өнгөнөөсөө цайврыг сонговол арьс натурал биш, илүү хөхөрсөн эсвэл хүзүүнээсээ ялгарч өөрийн биш хиймэл харагддаг байна. Нүүр будалтыг хамгийн төгс хийх нь будсан ч будаагүй мэт байгалийн харагдахад оршиж байгаа юм. Тиймээс нүүрний шингэн пудрыг сонгохдоо өөрийн арьсны өнгөтэй адилыг сонгох хэрэгтэй. Шингэн пудр ашиглах зорилго нь өөрийн арьснаас илүү цагаан харагдах гэж биш харин арьсны өнгөө бага зэрэг гялалзсан эрүүл байгалийн харагдуулах гэж сонгодог байх нь.
  • Өдөр тутмын будалтанд нүдийг нэг их хүнд янз бүрийн өнгийн тенээр буддаггүй. Ихэвчлэн нүдээ бага зэрэг тодруулахыг хүсвэл тен түрхэхээс илүүтэйгээр сормуусаа дэрвийлгэн будах нь илүү тохиромжтой байдаг. Сормуусаа будах нь тен түрхэхээс илүүтэйгээр нүдийг сэргээж тодотгож харагдуулдаг. Үнэхээр тен хэрэглэх шаардлагатай бол арьсны өнгө дагуух цайвар ягаан эсвэл бэйж өнгийн тенийг маш хөнгөн тавих нь тохиромжтой.
  • Мөн түүнчлэн натурал өдөр тутмын нүүр будалтанд нүүрний хэлбэр тодотгогч, хацар өнгөлөгч зэргийн хэрэглэдэггүй. Уруулаа тодотгохыг хүсвэл уруулын өнгөтэй төстэй бэйж эсвэл өнгөлөгчүүдийг хэрэглэдэг.

Америк нүүр будалт

  • Нүүр будахад их хэмжээний нүүрний өө далдлах бүтээгдэхүүнүүд ашигладаг. Жишээ нь нүүрний өө дарагч сайтай шингэн пудр, мөн түүнчлэн нүдний доод талын хөхрөлттэй хэсгийг дарах консилар гэх мэт. Үүн дээр нэмээд нунтаг пудр тавьдаг. Ийм нүүр будалт хэт зузаан, натурал биш харагдуулдаг.
  • Мөн түүнчлэн өдөр тутмын будалтандаа их хэмжээний нүүрний хэлбэр тодруулагч хацар өнгөлөгч зэргийг нэмж хэрэглэдэг. Ингэж будахаар нэг л шавар барьмал мэт дүр төрхийг бий болгодог.
  • Америк маягаар нүдийг будахад хиймэл хэт урт сормуус ашигладаг. Энэ нь зузаан будсан нүүрний арьсыг улам хиймэл болгож харагдуулдаг. Дээр нь мэдээж нүдийг солонгоруулж будсан хүнд стилийн тенүүд орно. Иймэрхүү стилийн нүүрний будалт нь янз бүрийн загварын шоу, үйл ажиллагаанд ашиглагддаг ч бодит амьдрал дээр буюу энгийн үед тохиромжгүй юм.
  • Уруулыг будахад уруулын хүрээлэгч ашиглаж уруулаа зузаан харагдуулж буддаг. Мөн хөмсөгний янз бүрийн тент ашигладаг эсвэл хиймэл хөмсөг хийлгэх зурах гэх мэт. Эдгээр нь нүдийг хурц, ууртай мэт харагдуулдаг байна.

Leave a Reply